2019 оны 10 сарын 23
ӨВӨРХАНГАЙН БАХАРХАЛ

Малгүй өрхийг малжуулж нийт 700 гаруй мал хандивласан байна

Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Гончигдоржийн Тогоотөмөр.

Энэ жил 1200 гаруй  бог мал тоолуулж сүүлийн жилүүдэд сумандаа үхрийн тоо толгойгоор тэргүүлж байгаа малчин өрх юм. Тэрээр малынхаа үр шимээр сумынхаа сургууль цэцэрлэгийг цагаан идээгээр хангадаг ажээ. Түүнчлэн малгүй өрхийг малжуулж нийт 700 гаруй мал хандивласан байна. Түүний хүү Т.Шийрэв гуравдугаар ангиасаа хойш өдийг хүртэл мал маллаж байгаа ба  насаараа мал дагасан ааваасаа мал маллах ухааныг сурч, энэ жил 800 гаруй бог мал тоолуулжээ.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх