2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГССОН БАЙНА

Өвөрхангай аймгийн хувьд нийт бэлчээрийн 60 хувь нь гандуу, аймаг дундын отрын бүс нутаг болох Хөх дэл, Чилэнгийн бүс урд онтой харьцуулахад ургамлын гарц тааруу байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм. Өвөлжилтийг гарз багатай даван туулахын нэг арга нь малчид малаа зах зээлийн эргэлтэд оруулах асуудал.

Гэвч өдөрт 200-300 сая төгрөгийн мал малчдын гар дээрээс худалдан авч байсан аймгийн махны үйлдвэрүүд бүгд зогссон байна. Учир нь аймгийн “Өв эко мийт” махны үйлдвэрт гэрээгээр ирсэн хятад ажилчид аль нэг нам, улс төрийн шахалт, иргэдийн хардалтаас болж гэрээгээ цуцалжээ. Хятад ажилчид ажиллуулж байгаагийн учир нь тэд өдөрт 200 бод малын махыг шулж, 18 ангилан мах боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг байсан байна. Тус үйлдвэрт 150 гаруй Монгол ажилчид ажиллаж байгаа хэдий ч махыг өдөрт нь шулж, ангилахад амждаггүй гэнэ. Цаашид махны үйлдвэрийг яаралтай ажиллуулж эхлэхгүй бол өвөлжилт хүндэрлээ гэхэд хавар малын сэг зэмийн устгалын ажилд хөрөнгө мөнгө ихээр зарж болзошгүй гэдгийг албаныхан онцоллоо.  

2019 оны эхэнд аймгийн хэмжээнд 5.4 сая мал тоологдсоноос 1.2 хувь буюу 66.6 мянган мал хорогдож, 5.3 сая мал онд орсон юм. Энэ хавар, зун 1.9 сая төл мал бойжуулж, одоогийн байдлаар 7.3 сая толгой мал намаржиж байна. Урьдчилсан тооцоогоор 2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа юм.

1 сэтгэгдэл байна

  • Ganbold gej Zasag darga nuhur ni baahan hyataduud oruulj ireed bsan gargajee zuv. Mah barilga, tender, zam, darga togooch, tseverlegch nart hurtel oroltsoj hurdeg nuhur. Ih Hurliin gishuun bolno geed seruun zuudelj yavaa

Сэтгэгдэл үлдээх