2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

Л.АЮУШ БААТРЫН ХӨШӨӨГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

2019 онд Халх голын дайн түүхт 70 жилийн ой тохиож, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан эрхэм дайчид, баатруудаа хүндэтгэн, дурсан санаж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Монгол Улсын баатар Л.Аюушийн түүхэн хөшөө, орчны тохижилтийг сэргээн засварлав. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр хөшөөг засварлан шинэчилсний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Уг ажлыг “Баяннайман” ХХК, Зэвсэгт  хүчний 256-р анги, аймгийн Засаг даргын дэрэгдэх Цэргийн штаб хамтран сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Түүнчлэн хөшөөний засварын хамт Өвөрхангай аймгийн түүхэн баатруудын нэрсийг чулуунд сийлэн мөнхжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Л.Аюуш нь Монголын Ардын Хувьсгалт Цэргийн VII хуягт бригадын хөнгөн пулемётчин байсан. Японы милистаристуудыг бут цохих дайнд Чуулалт хаалганы давааны бэхлэлтйг тагнах үүрэг авч, 1945 оны VIII сарын 19-нд болсон байлдаанд дайсны пулемётын галын цэгийг устгаж 11 удаа шархдан баатарлагаар амь үрэгдсэн. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Л.Аюушт Монгол улсын баатар, цол нэхэн шагнаж байжээ. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх