2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

КОНТОРЫН ШИНЭ БАРИЛГУУД АШИГЛАЛТАД ОРЛОО

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын конторын шинэ барилга  Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд ашиглалтад орж, өнөөдөр \2019.11.19\ нээлтээ хийлээ.

Тодруулбал, Цагдаагийн газрын конторын шинэ барилга нь гурван давхар, 45 өрөө тасалгаа бүхий 1750 метр квадрат талбай бүхий барилга юм. Уг ажлыг улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бат угсралт консракшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд өнгөрөгч гурав дугаар сард эхлүүлж байсан бол ийнхүү хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, конторын барилгыг “Оазислэнд” ХХК богино хугацаанд чанарын өндөр төвшинд барьж байгууллаа.  Мэргэжлийн хяналтын газрын лаборатори, конторын шинэ барилга ашиглалтад орсноор Өвөрхангай аймгийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох, хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл сайжрах юм.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх