2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СОЁЛЫН ӨДӨРЛӨГ-2019” АРГА ХЭМЖЭЭ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ  Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагааг аймгийн ХДТ-т зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Вэйгээр ахлуулсан зочид төлөөлөгчид оролцлоо.

Өдөрлөгийн үеэр “Эх дэлхийдээ энх тайван оршихуй-Үзэсгэлэнт Хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн,  “Торгоны замын цэргийн хуар” Хятадын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг олон нийтэд толилуулах юм.

 Энэ онд Монгол, Хятад хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож Хятадын түүх, аялал жуулчлал, соёл, урлагийг Монголын ард түмэнд таниулах, сурталчлах ажил ийнхүү орон нутагт хийгдэж байгаа ажээ.

Тус өдөрлөг 2019 оны 5 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Арвайхээр, Хужирт, Хархорин сумдад тус тус зохион байгуулагдах юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх