2020 оны 02 сарын 18
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

“Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг Арвайхээр суманд болно

Өвөрхангай аймгийн ЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран 2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” өдөрлөгийг зохион байгуулна.

Өдөрлөгийн үеэр эх дэлхийдээ энх тайван оршихуй “Үзэсгэлэнт хятад орон” гэрэл зургийн үзэсгэлэн, Түмэн газрын цайны замын үзэсгэлэн, Хятад Монгол номын үзэсгэлэн гарах юм.

Мөн хятад жүжигчдийн “Торгоны замын цэцгийн хуар” урлагийн тоглолт хөгжимт драмын театрт зохион байгуулагдах аж. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх