2019 оны 09 сарын 17
ӨВӨРХАНГАЙН БАХАРХАЛ

Хос зогдорт болон галбын улаан тэмээгээр сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж байна

Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Дуламын Баяртогтох

Д.Баяртогтохынх аймагтаа хамгийн олон мал тоолуулжээ. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 1118 толгой мал тоолуулснаас 449 нь тэмээ байна. Түүний тэмээн сүргийн тоо толгойг тогтвортой өсгөж, малч ухаан, туршлагаараа түмэн олноо манлайлсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, энэ жил “Улсын аварга малчин” цолоор шагнасан бөгөөд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг болон аймгийн удирдлагууд шагналыг гардуулан өглөө. Аваргынх хос зогдорт болон галбын улаан тэмээгээр сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулсны үр дүнд ашиг шимийн үзүүлэлт нь жил бүр нэмэгдэж, сүүлийн 10 жилийн турш тэмээгээрээ аймаг, орон нутагт тэргүүлж байгаа ба 2010 онд “Аймгийн алдарт уяач”, 2011 онд “Аймгийн сайн малчин”, 2013 онд “Алтан ботгоны эзэн”, 2015 онд “Аймгийн манлай малчин” болжээ. Д.Баяртогтох мал сүргээ онд мэнд оруулахын тулд хадлан, гар тэжээл, хужир шүү бэлдэх, худгаа лайдаж ус гаргах гээд хөдөлмөр зүтгэлээрээ бусдыг манлайлж, сумаас зохион байгуулсан ажилд ч идэвхи санаачилгатай оролцдог ажээ. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх