2019 оны 08 сарын 19
ӨВ НИЙГЭМ

ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН АЙМГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өвөрхангай аймагт ЕБС, СӨББ-ийн хөгжмийн багш нарын аймгийн тав дугаар, Соёлын төвийн хөгжим, бүжгийн багш нарын анхдугаар олимпиад 2019 оны 04 дүгээр сарын 08,09-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 72 багш оролцлоо.

ЕБС-ийн хөгжмийн багшийн төрөлд нэгдүгээр байрыг Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн багш Б.Отгондулам, хоёрдугаар байрыг Арвайхээр сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн багш Ц.Мөнхтуяа, гуравдугаар байр Гучин-Ус сумын ЕБ-ын сургуулийн багш Д.Алтанзул нар эзэлсэн бол СӨББ-ын хөгжмийн багшийн төрөлд нэгдүгээр байрт Арвайхээр сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн багш Н.Наранцэцэг, хоёрдугаар байрт Арвайхээр сумын тавдугаар цэцэрлэгийн багш П.Эрдэнэчимэг, гуравдугаар байрт Арвайхээр сумын долоодугаар цэцэрлэгийн багш Ц.Бямбасүрэн нар шалгарлаа.

Соёлын төвийн хөгжмийн багшийн анхдугаар олимпиадад нэгдүгээр байрыг Гучин-Ус сумын соёлын төвийн багш Б.Бавуудорж,  хоёрдугаар байрыг Баруунбаян-Улаан сумын соёлын төвийн багш Г.Ундрал, гутгаар байрыг Бат-Өлзий сумын соёлын төвийн багш Г.Баттулга нар эзэлж, бүжгийн багшийн төрөлд нэгдүгээр байрт Хархорин сумын соёлын төвийн багш Б.Сэлэнгэ, хоёрдугаар байрт Уянга сумын соёлын төвийн багш Г.Батбаатар, гуравдугаар байрт Гучин-Ус сумын соёлын төвийн багш Т.Отгонжаргал нар тус тус шалгарлаа.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх