2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДАЖ ИРЛЭЭ

2018 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд мордсон залуус үүрэгт албаа нэр төртэй хааж нутагтаа ирлээ.

 Ерөнхий зориулалтын болон хилийн цэрэгт алба хаасан аавын хөвгүүдийг аймгийн Цэргийн штаб болон тэдний аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь халуунаар угтан авлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хугацаат цэргийн албаа хаасан цэрэг дайчдад ажлын байрны чиг баримжаа, олгох, ажилд зуучлах нэгдсэн арга хэмжээг энэ үеэр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 339, 167, Улаанбаатар цэргийн хүрээ, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хаасан цэрэг дайчид хамрагдав.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх