2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Сүүлийн 10 жилийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн осол , хурц хордлогын 3802 тохиолдол бүртгэгдэж, 195 хүн нас барсан бол Өвөрхангай аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн осол 13 бүртгэгдэж 15 хүн осолд өтөн хоёр хүн амь насаа алдсан тоо баримт байна. Манай улс 2008 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль”-тай болсон ч аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг бүрэн хангадаггүй, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны дадал хэвшлийг ажилтан бүрт эзэмшүүлж, ажил олгогчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Иймээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөрийг баталж, 2019-2021 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа. Хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн осол, ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг суурь түвшнээс 50 хувь бууруулах, нас баралтын тоог тэглэх зорилт тавин ажиллах юм.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх