2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

"Бүхнийг хүүхдийн төлөө" уриан дор төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хүүхдийн эрхийг хүндэтгэх, нийгмийн бүхий л орчинд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх мэдээллийг өгч, эерэг хандлагыг түгээн, салбарын хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд танилцуулах явуулын үйлчилгээ үзүүлэх сарын аяныг эхлүүллээ.


Энэ хүгацаанд иргэд автобусаар үнэгүй зорчих бөгөөд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 10,11 дүгээр баг болон 9, 12 дугаар багийн чиглэлд явж буй нийтийн тээврийн автобусаар 3 сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ДЗОУБ-ын Өвөрхангай Орон нутгийн хөгжил хөтөлбөр, Арвайхээр Тохижилт үйлчилгээний компанитай хамтран уг ажлыг хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх