2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилго бүхий “Хүүхэд хамгаалагч” эргүүл ажиллах төсөл хэрэгжиж эхэллээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хүүхэд бүрийг гэр бүл, сургуулийн орчинд хамгаалахаар харилцан үүрэг хүлээж, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын хүүхэд хамгаалагч нар хамтран ажиллах дөрвөн талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Хүүхэд хамгаалагч нар хүүхдийг гэрээс сургууль, сургуулиас гэр хүртэл аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, сургуулийн орчинд тэднийг гэмт халдлагаас хамгаалах, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр мэргэжлийн байгууллагад мэдээлэл дамжуулах үүрэгтэйгээр ажиллах аж. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх