2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

“ХҮҮХДИЙН ОРДОН”-Ы ДЭРГЭДЭХ ДУГУЙЛАН СУРГАЛТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Аймгийн “Хүүхдийн ордон”-ы дэргэдэх дугуйлан, сургалтуудын шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, аймгийн БСУГ-ын Соёл, урлагийн хэлтсийн дарга О.Пүрэвлхам нар оролцож хүүхэд багачуудад авъяас, сонирхол дээрээ тулгуурлан өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжтойг уриаллаа.

Нээлтийн үеэр дугуйлангын сурагчдын урлагийн тоглолт, дугуйлангуудын танилцуулга, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, нэмэлт элсэлтийг зохион байгууллаа. “Хүүхдийн ордон” ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хугацаанд урлаг, хэл шинжлэл, уран бүтээлийн зэрэг 19 нэр төрлийн дугуйлан, сургалтад 800 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан байна

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх