2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛИЙН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Өвөрхангай аймгийн ИТХ-аас 2018 оныг хүүхдийн төлөөх зорилтот жил болгон зарлаж, зорилтот жилийн хүрээнд 5 зорилт бүхий 51 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлжээ. Хүүхэд багачуудын хөгжил, хамгаалалд хамтдаа уриатай хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр /2019-01-28/ зохион байгуулагдлаа. Энэ үеэр хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд идэвх зүтгэл гарган ажиллаж, нийгэмд тустай ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн шилдэг баг, сум, анги удирдсан багш, гэр бүл, гэр бүлийн зөвлөл, хүүхдэд ээлтэй байгууллага, хамтарсан багийг шалгаруулж, шагналыг нь гардууллаа.

Шилдэг анги удирдсан багшаар:

Ø  Сант сумын ЕБ-ын сургуулийн багш О.Мөнхжаргал

Ø  Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуулийн багш н.Дэлгэрмаа

Ø  Уянга сумын ЕБ-ын сургуулийн багш Ё.Соёлмаа

Ø  Арвайхээр сумын ЕБ-ын 4 дугаар сургуулийн багш н.Үүрцайх

Ø  Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш Х.Пүрэвсүрэн


Шилдэг гэр бүлээр:

Ø  Хархорин сумын Т.Хатанболдын гэр бүл

Ø  Арвайхээр сумын Б.Батмөнхийн гэр бүл

Ø  Бат-Өлзий сумын Г.Чингисийн гэр бүл

Ø  Бат-Өлзий сумын Ө.Мэндбаярын гэр бүл

Ø  Нарийнтээл сумын Д.Данаасүрэнгийн гэр бүл

Ø  Төгрөг сумын Н.Мөнхзоригийн гэр бүл

Ø  Арвайхээр сумын Н.Энхжаргалын гэр бүл

Ø  Арвайхээр сумын Д.Жаргалын гэр бүл

Ø  Арвайхээр сумын Ж.Энхжаргалын гэр бүл

Ø  Арвайхээр сумын Б.Бямбасүрэнгийн гэр бүл

Шилдэг гэр бүлийн зөвлөлөөр:

Ø  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын

Ø  Аймгийн музейн

Ø  Уянга сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн

Ø  Орон нутгийн өмчийн газрын

Ø  Хүнс, хөдөө аж ахуйн газрын гэр бүлийн зөвлөлүүд

Шилдэг хүүхдэд ээлтэй байгууллагаар:

Ø  Арвайхээр сумын Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэг

Ø  Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургууль

Ø  Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс

Ø  Төгрөг сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

Ø  Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургууль

Шилдэг хамтарсан багаар:

Ø  Нарийнтээл сум

Ø  Хархорин сум

Ø  Арвайхээр сум

Шилдэг багийн хамтарсан багаар:

Ø  Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар баг

Ø  Арвайхээр сумын Их-уул Ягаан толгойн 6 дугаар баг

Ø  Арвайхээр сумын 4 дүгээр баг

Шилдэг багаар:

Ø  Хархорин сумын “Ганган орхон” баг

Ø  Хархорин сумын “Эрдэнэ толгой” баг

Ø  Бат-Өлзий сумын Улаан амны 1 дүгээр баг

Ø  Төгрөг сумын 2 дугаар баг

Ø  Арвайхээр сумын 4 дүгээр баг

Ø  Арвайхээр сумын 10 дугаар баг

Ø  Арвайхээр сумын 6 дугаар баг

Шилдэг сумаар:

Ø  Тэргүүн байр-Гучин-Ус сум

Ø  Дэд байр-Есөнзүйл сум

Ø  Гутгаар байр-Гучин-Ус сум тус тус шалгарлаа.

Хаалтын үйл ажиллагаанд аймаг сумдын удирдлагууд, сумдын боловсролын байгууллагын удирдах ажилтнууд, хүүхэд багачууд, иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо. Хүүхдийн төлөөх жилийн ажлыг дүгнэж аймгийн Засаг дарга Г.Ганболд “Хүүхдийн тодотголтой зорилтот жил Өвөрхангайчуудын хувьд хамгийн их сэтгэлд хүрсэн, сэтгэл гарган ажилласан жил боллоо” хэмээн тодотгон хэлэв. Мөн тэрээр цаашид хүүхдийн жилийн бүтээн байгуулалтын буухиа үргэлжилж, олон сумдад шинээр сургууль, цэцэрлэг, дотуур байр ашиглалтад орно гэлээ.

Түүнчлэн хаалтын үйл ажиллагааны үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн ажлын хорооны дарга О.Батжаргал нар хүүхэд багачуудын сайн сайхны төлөө олон бүтээлч ажлууд хийж хэрэгжүүлсэн нийт сум, баг, эцэг эх, багш, байгууллага хамт олонд талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.