2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлаас төрийн хилс хэрэгт хэлмэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн ИТХ-аас хэлмэгдсдийн хөшөөнд цэцэг өргөж, түүний үр хүүхэд, ач зээ нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг 24 дэх жилдээ зохион байгуулж байна.

Өвөрхангай аймгаас 1930-аад оны үеийн их хэлмэгдүүлэлтэд 1500 гаруй иргэн өртсөн бөгөөд 2018 оны байдлаар 524 хүнд 530 сая төгрөгийн нөхөн олговор олгоод байна.

Түүнчлэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Өвөрхангай аймгийн хэмжээнд хэлмэгдсдийн ар гэр, үр хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийг нөхөн олгох ажил 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байгаа юм. Тус хуулийн заалтын дагуу нөхөн олговор олгох судалгаанд манай аймгийн 36 хэлмэгдэгсэд хамрагдсан бөгөөд цаазын ялтай ес, хорих ялтай 27 хэлмэгдэгсэд байгаа юм. Одоогийн байдлаар 24 иргэн материалаа бүрдүүлэн өгчээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх