2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

ХАНГАЙН БҮСИЙН “МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” УРЛАГЫН ИХ НААДАМ БОЛЖ БАЙНА

Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмын Хангайн бүсийн наадам Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна.

Тус наадамд Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн нийт 170 гаруй хүүхэд, багачууд дуу, бүжиг, хөгжим хэмээх гурван төрлөөр өрсөлдөж байгаа юм. Бүсийн наадмаас шалгарсан шилдэгүүд гуравдугаар шатны “Монголын хүүхдүүд” наадмын шалгаруулалтад оролцох эрхийн эзэд болох аж.  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх