2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Төсвийн тухай хуульд "аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх" хэмээн заасны дагуу аймгийн ЗДТГ-аас ирэх оны төсвийн төслийг өнөөдөр \2019.11.25\ аймгийн ИТХ-д өргөн барилаа.

2020 онд орон нутгийн төсвийг 33.6 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн. Үүнээс 17.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр, 9.6 тэрбум төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогоор, 6.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгох орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгээр, 264.0 сая төгрөгийг аймгийн төсөвт байгууллагуудын өөрийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж, төсвийн төслийг боловсруулжээ.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаан ирэх 12 дугаар сарын 2-ны өдөр хуралдаж, хэлэлцэн батлах юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх