2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ИХ МОНГОЛЫН ХҮЧТЭН ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮДИЙН БАГИЙН ХАЛЗ БАРИЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар түүхт 80 жилийн ойн хүрээндээ  олон нийтийг хамарсан олон ажил төлөвлөн зохион байгуулж байгаа юм. Ойн хүрээнд Их Монголын хүчтэн дэвжээний бөхчүүдийн багийн халз барилдааныг Цагдаагийн ахлах ахлагч, Их Монголын хүчтэн дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Сангисүрэнгийн санаачилгаар өнөөдөр \2019.06.04\ зохион байгууллаа.

Барилдаанд Их Монголын хүчтэн дэвжээ, Арвайн хүрээний бөхчүүд багт хуваагдан тойргоор барилдаж хувийн болон багийн дүнгээр дүнгээ гаргасан юм.

Багийн дүнгээр Цагдаагийн газрын ахлах ахлагч, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, Монгол улсын начин Б.Сангисүрэн ахлагчтай нэгдүгээр баг нийт 22 давааг авч тэргүүн байр, аймгийн заан Д.Мөнхболд ахлагчтай хоёдугаар баг  14  давааг авч дэд байрт шалгарлаа. Хувийн дүнгээр аймгийн харцага Б.Гүнсумъяа өвдөг шороодолгүй  түрүүлсэн бол өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн Харцага Х.Энхчулуун хүртсэн юм.