2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ГЭР ХОРООЛЛЫН СТАНДАРТ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

“Гэр хорооллын стандарт батлах” тухай аймгийн ИТХ-ын 2013 оны 50 дугаар тогтоол батлагдсан байдаг. Тус тогтоолын хэрэгжилтийн тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сонсож, зарим амьдралд нийцэхгүй байгаа зүйлийг өөрчлөн тогтоолыг мөрдөж ажиллахаар боллоо.

Тухайлбал, айл өрхийн хашааны ногоон байгууламж, гэрэлтүүлэг, ОО-ын стандартаас эхлээд хашааны өнгө үзэмжийг нарийвчлан заасан байдаг. 
Гэр хорооллын стандартаар гудамж хоорондын зайн хэмжээ 17м байхаар заасан боловч ийм хэмжээтэй гудамж талбай аль ч сумдад байхгүй байна. Тиймээс “Тохижилт ногоон байгууламжийн жил”-ийн ажлын хүрээнд тус тогтоолыг зүйл заалтыг эрчимжүүлэн ажиллах үүрэг даалгаварыг холбогдох албаныханд өглөө. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх