2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ЭЦЭГ, ЭХ, СУРАГЧДААС МӨНГӨ ХУРААСАН НЬ ТОГТООГДВОЛ АЖЛААС ХАЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 7032-1111 дугаарын утсаар цэцэрлэг, сургуулийн төгсөлтийн баяртай холбогдуулан эцэг эхчүүдээс мөнгө хурааж байна гэх гомдол нэлээдгүй ирсэн байна. Иймээс тус асууудалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Г.Ганболд Арвайхээр сумын сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч, ЕБС-ийн захиралуудтай уулзаж, тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Тэрбээр, “Сургууль цэцэрлэгүүд “Эцэг, эхийн зөвлөл” санаачилсан, “Багш хамааралгүй, мэдээгүй” гэсэн хариултаар энэ асуудлыг өнгөрөөсөөр ирсэн. Тухайн ангид амьдралын боломж тааруу, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг, эхчүүд цөөнгүй бий, тэдгээр эцэг эхчүүдэд санхүүгийн хүндрэл үүсгэж, дарамт болмооргүй байна. Цаашид ямар нэг шалтгаанаар эцэг, эхчүүдээс мөнгө хураасан нь тогтоогдвол тухайн багшийг ажлаас нь чөлөөлж, удирдлагуудад хариуцлага тооцно” гэдгээ хатуу сануулсан юм.   

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх