2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧЭЭР УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО

Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр  шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч арав хоногийн сүүлчээр нь  шөнөдөө 0-5 градус дулаан, хөрсөн дээр 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 градус дулаан байна. Мөн хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч сарын сүүлчээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй. Хур тунадасын хувьд нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи эрч нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл  ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэйг аймгийн ус цаг уур орчины шинжилгээний газраас мэдээлж байна.

Эх сурвалж: http://uvurkhangai.tsag-agaar.gov.mn 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх