2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ЕРӨНХИЙ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТАД ШАЛГУУЛАГЧДЫН 20 ГАРУЙ ХУВЬ НЬ ТЭНЦСЭН БАЙНА

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн жинхэнэ албанд ажиллах хүсэлтэй иргэдээс төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт авахаар зохицуулагдсан.

Энэ хүрээнд Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр Өвөрхангай аймгаас нийт 278 иргэн бүртгүүлж, ерөнхий мэдлэгийн шалгалтаа цахимаар өгч урьдчилсан дүнгээр нийт шалгуулагчдын 20 гаруй хувь нь тэнцсэн байна.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн иргэд энэ сарын 19-ний өдөр Монгол хэл, бичгийн чадварын шалгалт өгөх юм. Тус шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авсан иргэд 11 дүгээр сарын 21-ний өдөр дүн шинжилгээ хийх чадвар буюу сэтгэхүйн чадамжийн шалгалтыг өгнө.

Шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан иргэд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх болзлыг хангах юм.. Ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэгдсэн иргэн төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдохгүй бөгөөд  Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу тухайн албан тушаалын /тусгай/ шалгалтаар нөхөх юм.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх