2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ 38000 ХҮҮХЭД ХАМРАГДЖЭЭ

Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд 38556 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав Аймгийн хэмжээнд 0-18 насны 40700 хүүхэд байна. Үүнээс зорилтот жилийн хугацаанд 38556 буюу нийт хүүхдийн 95.0 хувийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Эдгээр хүүхдүүдийн 7450 нь өвчлөлтэй гарсныг үе шаттай эмчлэн эрүүлжүүлж байна. Хүүхдүүдийн дунд сонсголын эрхтэн, хамар хоолойн өвчлөл, амьсгалын замын өвчин, нүдний өвчин, бөөр, шээсний замын өвчин, харшлын өвчин давамгайлж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх