2019 оны 08 сарын 19
ӨВ НИЙГЭМ

“ЭРҮҮЛ ХҮҮХЭД- ЭРҮҮЛ ШҮД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 6000 ГАРУЙ ХҮҮХЭД ЭМЧЛЭГДЭЭД БАЙНА

“Эрүүл хүүхэд - Эрүүл шүд”  үндэсний хөтөлбөр хэрэгжиж 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа өрнөж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн 2-12 насны нийт 27149 хүүхдийн судалгааг сум тус бүрээр гаргаж, амны хөндийн анхан шатны үзлэгийг БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулсан. Анхан шатны үзлэгээс нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, эмчилгээнд хамрагдах шаардлагатай хүүхдийг БОЭТ, хувийн хэвшлийн эмнэлэг, сумын шүдний эмч нарын кабенитээр 6000 гаруй хүүхэд эмчлэгдээд байна. Үүнээс ЭМД-ын ерөнхий газраас  зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн “Happy dent”, “Цэлмэг дент” шүдний 2 хувийн эмнэлэгт 386 хүүхэд үзлэг, эмчилгээнд хамрагджээ.  

Эрүүл мэндийн газрын зүгээс 2-12 насны хүүхдийн шүдийг 100 хувь эрүүлжүүлэх ажлыг эцэг эхтэй хамтран зохион байгуулах зорилгоор СӨББ, ЕБС-ийн сурагчдын зуны амралтын хугацаанд “Хүүхдийнхээ шүдийг эрүүлжүүлэх захидал”-ыг эцэг эхчүүдэд хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх