2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАВ

Төв суурин газар хүн ам, барилга нэмэгдэхийн хэрээр цахилгаан дулааны хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Аймгийн 19 сум хоёр багийн төвд дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлөөр 31 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гэвч зуухнуудын технологийг төдийлөн сайжруулж чадахгүй байгаагаас утааны хийгээр их хэмжээний дулаан алдаж, өндөр зардлаар дулааныг үйлдвэрлэж, суурин газруудын агаарыг ихээр бохирдуулж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Иймээс орон нутагт эрчим хүч хэрэглэгчдэд тодорхой хэмжээний мэдлэг олгох, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, хэрэглэх замаар дулаан цахилгааны алдагдлыг багасгаж, төсөв зардал хэмнэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж хүний эрүүл аюулгүй амьдрах таатай нөхцөлийг сайжруулах зорилгоор “Эрчим хүч хэмнэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг 2019-2022 онд хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа.