2019 оны 12 сарын 15
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД АЙМГИЙН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

Өвөрхангай аймгийн аймаг, сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн төлөөлөл "Эмэгтэйчүүдийн манлайлал" үндэсний чуулганд оролцлоо.  

Энэхүү чуулганд аймгийн ИТХ-ын эмэгтэйчүүдийн төлөөлөл Т.Нарангарав  төлөөлөгчдөөс санаачилсан малчин өрхийн өмнө тулгамдаж буй асуудлын нэг болох дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн сургалт хөгжил, эрүүл мэнд, амьдрах орчны талаар дэвшүүлсэн санал, нөлөөллийн ажлыг танилцуулж, " Сайн туршлага" аар үнэлэгджээ.

Мөн чуулганд оролцсон аймаг, сумын эмэгтэй тѳлѳѳлѳгчид аймаг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж, орон нутаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал, хѳдѳлмѳр эрхлэлт болон бусад олон асуудлаар санал солилцсон байна.

Аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид "Хуванцар савны хэрэглээнээс татгалзая" нөлөөллийн ажил, "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" гээд олон бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх