2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“ЭХ ОРОН- ТУСГААР ТОГТНОЛ” СЭДЭВТ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛОВ

Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалд шилжиж, тусгаар тогтнолоо тунхагласны 95 жилийн ойд зориулан “Эх орон-Тусгаар тогтнол” сэдэвт яруу найргийн наадмыг Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос зохион байгууллаа.  Яруу найргийн наадамд ахмад, дунд, залуу үеийн яруу найрагчид оролцож үгийн баялаг, оюун билгээрээ өрсөлдсөн юм.

Уг наадмын Тэргүүн байрыг Төгрөг сумаас оролцогч Монголын Зохиолчдын холбооны гишүүн, Сэр-Одын нэрэмжит шагналт Д.Өсөх-Эрдэнэ, Дэд байрыг Хайрхандулаан сумаас оролцогч 2017, 2019 оны “Уран жиргээ” наадмын гранпри шагналт, залуу яруу найрагч Э.Жавзандулам, Гутгаар байрыг Арвайхээр сумаас оролцогч Төрийн соёрхолт Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гайтавын нэрэмжит “Болор цом” яруу найргийн уралдааны тусгай байрын шагналт Т.Гантулга нар эзэлсэн бол Тусгай байрын шагналыг Арвайхээр сумаас оролцогч Д.Пүрэвдорж, Л.Байгалмаа тус тус эзэллээ.

Уралдаан гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд сүүлийн шатанд шалгарсан оролцогчид тусгайлсан сэдвийн дагуу таван минутын дотор шүлгээ бичиж өрсөлдсөн юм. Өвөрхангай аймгийн МАН-ын хороо, ГБХЗХГазар хамтран зохион байгуулав.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх