2020 оны 01 сарын 19
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

ЭХ, ХҮҮХДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БАГ 18 СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Эрүүл мэндийн үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх” ажлыг хэрэгжүүлэхээр алслагдсан багийн анхан шатны үзлэг шинжилгээнээс хоцрогдох эрсдэл бүхий нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн эх, хүүхдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж, эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 18 суманд ажиллаж байна.

Одоогоор эх, хүүхдийн явуулын тусламж үйлчилгээг хүргэж байгаа эмч, мэргэжилтнүүд Бат-Өлзий, Хужирт, Хархорин суманд ажиллаж, 100 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Сумдад ажиллахдааа жирэмсэн болон нөхөн үржихүйн насны 80 гаруй эмэгтэйчүүдийг, 0-18 насны 60 гаруй хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулаад байна. Үзлэгийн үр дүнд 7 эхийг эсэг мэнд амаржуулж, 2 эхийг ксеров хагалгаагаар эсэн мэнд төрүүллээ. Гурван хүүхдийн Улаанбаатар хот дахь 3 дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулахаар илгээж, хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийг халамжийн үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлүүлээд байна.

Эх сурвалж: Аймгийн Эрүүл мэндийн газар  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх