2019 оны 12 сарын 15
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

ЭЕШ-даа 800 оноо авсан хүүхдийг 1.2 сая төгрөгөөр урамшуулна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн сурагчдыг 500 мянгаас 1.2 сая хүртэлх төгрөгөөр шагнан урамшуулахаар болжээ.

Тойргийнхоо буюу Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 700-749 оноотой шалгуулсан бол 500 000 төгрөг, 750-799 оноо авбал 800 000 төгрөг, 800 оноо авсан хүүхдийг 1 200 000 төгрөгөөр урамшуулах аж.

Өнгөрсөн жил ЭЕШ-д 700-гаас дээш оноотой шалгуулсан 13 хүүхдэд  300 мянгаас 1 сая төгрөгийн урамшууллыг олгосон юм. Тойргийнхоо сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавх, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор тус ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх