2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

ЭЕШ-Д ЗУРГААН ХҮҮХЭД 800 ОНОО АВЧЭЭ

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 872 сурагч ЭЕШ-д хамрагдлаа. Үүнээс Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Т.Болормаа, Т.Цэцэгмаа нар Монгол хэлний хичээлээр 800 оноо, Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч О.Жадамба математикийн хичээлээр 800 оноо авсан байна. Мөн Нийгмийн тухай мэдлэг хичээлээр Лаборатори Мэргэд сургуулийн сурагч Т.Гийхнаран, Ш.Ичинхорлоо, Б.Нандин-Эрдэнэ нар тус тус 800 оноо авчээ. Эдгээр сурагчдад аймгийн Засаг даргын захирамжийн дагуу урамшуулах юм.

ЭЕШ одоогоор ур чадварын шалгалтаар үргэлжилж, шалгалтад 70 гаруй сурагч оролцож байна. Хяналтын тоо жагсаагдаж нэгдсэн дүн өнөө оройдоо эцэслэж гарна гэдгийг албаныхан онцлов. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх