2019 оны 12 сарын 14
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

“БЯЦХАН ЗОРЧИГЧ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тээврийн Цагдаагийн албанаас бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг 2019 оны тавдугаар сарын 22-оос зургаадугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд бага насы хүүхдийг биеийн өсөлтөд тохирсон зориулалтын хамгаалалтын суудал,бүс богиносгогчийг хэрэглэж тээвэрлэх талаар иргэд олон нийтэд зөвлөмж хүргэн ажиллаж байна.

2018 оны байдлаар зам тээврийн ослын улмаас нийт 45 хүүхэд нас баржээ. Үүний 90 орчим хувь нь орон нутгийн замд ээж, аавтайгаа зорчиж яваад онхолдох, мөргөлдөхөд буруу тээвэрлэлтийн улмаас амь насаа алдсан байна. Хүүхдийн яс, бие нь бэхжээгүй тул жижигхэн ослоос ч маш ихээр гэмтэл авдаг.

Зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс болж осол гарахад бяцхан хүүхдүүд хамгаалах ёстой эцэг, эхийнхээ нүдэн дээр амьсгал хурааж, ноцтой гэмтэж байгаа нь харамсалтай. Иймд 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын сандал, суудал өндөрлөгч, бүс тохируулагч хэрэглэж тээвэрлээгүй бол торгох арга хэмжээ авна гэдгийг аймгийн Цагдаагин газраас анхаарууулж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх