2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

БӨӨРӨНХИЙ СОНГИНО ТАРИАЛАХ ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Өвөрхангай аймаг Япон улсын Такикава хоттой  2011 оноос найрамдалт хамтын ажиллагаа тогтоож 170 гаруй тариаланч бөөрөнхий сонгино тариалах төсөлд хамрагдсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд Такикава хотын гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизигүчи Нориказугаар ахлуулсан баг Өвөрхангай аймагт ажиллаж аймаг орон нутгийн удирдлагуудтай  уулзан төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, Өвөрхангайн түншлэл 2019 намрын ногоон өдрүүд арга хэмжээнд оролцох, Тарагт суманд “Хүнсний ногоог боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех, шууд борлуулах худалдааны төв”-ийг байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Дөрвөн жилийн хугацаанд цагаан будааг орон нутгийн хөрсөнд тариалах төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол 2017 оноос бөөрөнхий сонгино тарьж ургуулах төслийг хэрэгжүүлжээ. Өмнө нь аймгийн тариаланчид сонгиныг төлөөр буюу хоёр жилд тарьж ургуулдаг байсан бол төсөлд хамрагдсанаар  нэг жилийн хугацаанд тарьж ургуулах технологид амжилттай суралцсан байна. Уг төслийн хүрээнд 30 орчим мэргэжилтэн тус улсад газар тариалангийн чиглэлээр суралцаж орон нутагтаа сурсан мэдсэнээ амжилттай хэрэгжүүлж байгаа бол Япон улсын чиглүүлэгч багш нар 12 удаа Өвөрхангай аймагт ирж заавар зөвлөгөөгөөр хангасан байна.


 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх