2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Дэлхийн багш нары 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрийг аймгийн БСУГ нийт багш нарын хамтаар  тэмдэглэн өнгөрүүлж, баярын хурал хийж, шилдэгүүдээ шалгарууллаа.

Хурлын үеэр тухайн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн багш нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУС-ын яамны “Хүндэт жуух”, аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух”,  аймгийн ЗДТГ-ын “Хүндэт жуух”-аар тус тус багш нараа шагнаж урамшуулсан юм. Мөн аймгийн “Тэргүүн”-ий сургуулиар Уянга сумын ЕБ-ын хоёрдугаар сургууль,  “Тэргүүн”-ий сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар Арвайхээр сумын есдүгээр цэцэрлэг, аймгийн “Тэргүүн”-ий арга зүйч багшаар БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Батаа тус тус шалгарч, нийт багш хамт олноо манлайлсан юм.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар оролцож багш нартаа баярын мэнд хүргэж, илүү их ололт амжилтыг хүсэн ерөөлөө.  Түүнчлэн аймгийн БСУГ-ын мэргэжилтэнүүд, ЕБС-ийн захирал нар хамтран нийт багш нартаа урлагийн тоглолтоор бэлэг барьж, хүүхэд бүрийг хөгжүүлэх ариун үйлсэд амжилт хүссэн юм.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх