2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

БАЙНГЫН ХЯНАЛТЫН ПОСТ АШИГЛАЛТАД ОРЛОО

Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг түүнээс үүдэлтэй нас баралт гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналтыг сайжруулах зорилгоор байнгын хяналтын постын байр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авлаа.

Тус хяналтын пост ашиглалтад орсноор улсын чанартай авто замын хөдөлгөөнд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх,  зөрчил илрүүлэх, замын хөдөлгөөний тухай яриа таниулаг хийхээс гадна хорио цээрийн дэглэмийн үед мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Мөн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нарын ажил үүргээ гүйцэтгэх таатай нөхцөл бүрдэж, алба хаагч нарын ажлын өрөө, амралтын өрөө, албаны автомашины дулаан граш, зөрчил гаргасан автомашиныг журамлах 25 авто машины журмын хашаатай юм. Түүнчлэн халаалтын асуудлыг хатуу түлш болон цахилгаанаар халдаг байхаар шийдвэрлэжээ.  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх