2019 оны 08 сарын 19
ӨВ НИЙГЭМ

БАЯНГОЛ СУМАНД 2600 ГАРУЙ МОД ТАРЬЖЭЭ

Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан  Баянгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 17 дугаар тогтоолоор зорилтот жилийн ажлыг удирдан, зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргаар ахлуулан зохион байгуулж байна.

 “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн ажлыг тус сум “Сумын орчин-Таны орчин-Хамтаа бүтээцгээе” уриатай зохион байгуулж байгаа юм.

Мөн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд бор голт, тэхийн шээг, гүйлс, монос, чавга, хайлаас, улиас, шар хуйас зэрэг 2600 гаруй мод таригдсан байна. Мөн суманд анх удаа шилмүүст мод болох нарс, гацуурны найман суулгац тарьсан байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх