2020 оны 02 сарын 18
ӨВ НИЙГЭМ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт оны үнээр 2018 онд 48.5 тэрбум төгрөгт хүрчээ

Аж  үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлт оны үнээр 2018 онд  48.5 тэрбум төгрөгт хүрч, 2017 оныхоос 10.9 тэрбум төгрөг буюу 9.1 хувиар өсөхөд “Баянтээг ХК, “Ноос ирээдүй, Гэгээн трейд”, Жем хужирт, “Дэлгэрэх хүнс”, “Өв санаа” зэрэг аж ахуй нэгжүүд голлон нөлөөлсөн байна. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 16.1 хувь нь уул уурхайн салбарт, 68 хувь нь боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 15.6 хувь нь дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт үйлдвэрлэгдсэн байна. Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд  нүүрс, нарийн боов, бялуу, цэвэр ус рашаан, архи, хэрчсэн гурил, гутал, оёмол бүтээгдэхүүн, угаасан ноос, самнасан ноос, түгээсэн ус, сувагжуулалт, дулааны эрчим хүч, гэрийн мод, хүснэгт маягт, тоосго үйлдвэрлэл 0.7-82.9 хувиар өссөн байна. Харин алт олборлолт, талх, сүүн бүтээгдэхүүн, дарсан ногоо, хиам, модон эдлэл, блок үйлдвэрлэл 0.7-9.4 хувиар буурчээ

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх