2019 оны 10 сарын 23
ӨВ НИЙГЭМ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД САЛБАРЫН САЙДУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд салбарын сайдуудтай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээг байгуулснаар Засгийн газрын яамдууд, Засаг дарга нартай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх юм.