2019 оны 08 сарын 18
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД: МАНАЙ АЙМАГТ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Дэлхийн 192 оронд үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийг Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Увс, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд албан ёсны пэйж хуудсандаа дараах мэдээллийг нийтлэжээ.

МАНАЙ АЙМАГТ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Хүүхдийн сайн сайхны төлөөх ажлууд хүүхдийн тодотголтой зорилтот жилээр дуусгавар болохгүй. Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хүмүүжилд байнгын анхаарч, тэдэнд ээлтэй ажлуудыг зохион байгуулсаар байх болно.

Зорилтот жилийн хүрээнд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө зөв ажлыг санаачлан, сэтгэл гарган ажиллаж чаддаг гэдгээ баталлаа. Хүүхдүүд хөгжих орчинг нь бүрдүүлээд өгвөл өөрчлөгдөн шинэчлэгдэх тэмүүлэл ихтэй гэдгээ харууллаа. Багш нар хүүхдүүдэд хүмүүжлийн үлгэрлэлийг номын номтой хамт сургаж чаддаг гэдгээ ажлаараа илэрхийллээ.

Цаашид “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж ажиллахаар хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний нэр төрөл хэлбэр нэмэгдэж, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж бололцоо нэмэгдэх юм. 

Аймгийн Засаг дарга Г.Ганболд


 

 

1 сэтгэгдэл байна

  • Tsagdaadaa eeltei gsen ni dr bha

Сэтгэгдэл үлдээх