2019 оны 10 сарын 23
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР НАЙМАН ОФИЦЕРООР БҮЛ НЭМЛЭЭ

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар түүхт 80 жилийн ойн босгон дээр шинэхэн найман офицероор бүл нэмлээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн Б/434 дүгээр тушаалаар тус Цагдаагийн газарт томилогдсон алба хаагчийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн шинээр томилогдсон албан хаагчдыг тасгийн дарга, ахлахууд ажиллах орчин нөхцөлтэй танилцуулан, нууцын болон сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар баталгаа авч, албандаа хурдан хугацаанд дасан зохицох, иргэдтэй зөв боловсон харилцах, биеэ зөв авч явах, стрессээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч, тэдний санал хүсэлтийг сонссон байна.

Цагдаагийн байгууллагын хүндтэй бөгөөд амаргүй албанд тангараг өргөн зүтгэхээр томилолтоо өвөртлөн ирсэн шинэхэн дэслэгч нарт Цагдаагийн газрын удирдлагууд баяр хүргэж, амжилт хүслээ. 

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх