2019 оны 12 сарын 14
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

Арвайн хүрээний Бандида ламтан Ганданпунцоглин хийддээ 2019.08.31-ны өдөр морилон саатна

Арвайн хүрээний Бандида ламтаны 6-р дүрийн хувилгаан Данзанжамъянлодан ламтан маань өмнөд Энэтхэг улсаас 2019.08.29-2019.09.20-ыг хүртэл Монгол орондоо морилон саатахаар нутагтаа иржээ. Данзанжамъянлодан ламтан маань “Арвайн хүрээ” Ганданпунцоглин хийддээ 2019.08.31-ны өдөр ирэх ба тухайн өдрийн 15:00 цагт хийдийн лам хуваргууд, аймгийн удирдлагууд цагаан хаалган дээр хувилгаанаа угтан авах ёслол болох аж. 

Ламтан маань 2015 оны 4-р сард Буддын гүн ухааны 6 их сургуулийн нэг болох өмнөд Энэтхэг улсын Балданбрайбүн Гоман дацанд суралцахаар явж баг зиндаагаа дүүргэн өнөө жил 5 дахь жилдээ суралцан Дондон жү буюу дунд зиндаандаа дэвшин суралцаж байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх