2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

АРВАЙХЭЭР, ТАРАГТ СУМЫН 700 ЗАЛУУСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Өвөрхангай аймаг болон Арвайхээр сумын НАМЗХ-оос “Нар дагуулсан залуу нас” залуучуудын чуулга уулзалтыг Өвөрхангай аймгийн МАН-ын хороо, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгтэйгээр энэ сарын 21-23-ны өдрүүдэд “Цагаан залаа” зусланд зохион байгууллаа.

Чуулганы үеэр ОУ-ын “Найрамдал” зуслангийн хөгжүүлэгч багш нар залуучуудыг хөгжүүлэх  лекц сургалтыг зохион байгуулсан бол  амьд хөгжмийн хамтлаг, “Cover night” арга хэмжээ залуучуудыг хөгжөөж, баясгаж чадлаа. Түүнчлэн залуус соёл урлаг болон спортын олон төрөлт тэмцээн уралдааныг зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулсан юм.

Улс орны хөгжлийн гүүр, нийгмийн тод өнгө болсон манлайлагч 700 залуус нэгэн зорилго, сэтгэл дор нэгдэн гурван өдрийн турш хамтдаа байж, гэгээн дурсамжуудаа хамтдаа үлдээлээ.

Цаашид уг арга хэмжээ хангай болон говийн бүсийн залуучуудыг нэгтгэн үргэлжилнэ хэмээн албаныхан онцолж байв. 

1 сэтгэгдэл байна

  • Uneheer saihan arga hemjee bolsoon

Сэтгэгдэл үлдээх