2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

АРВАЙХЭЭР СУМЫН ЗОРИЛТОД ЖИЛИЙН АЖИЛ 70 ГАРУЙ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн ажлын хүрээнд Арвайхээр сум 4 бүлэг 60 зорилт ажлыг төлөвлөсөн байна. Хагас жилийн байдлаар жилийн ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай  хэрэгжиж байна.

Зорилтод жилийн ажлын хүрээнд Бумбат худалдааны төвөөс Талст төв хүртэл гэрэлт гудамж байгуулах ажлын гүйцэтгэл 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм. Мөн Арвайхээр сумын төв хэсэгт гэрэлт модыг суурилуулж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээс гадна 13 багийн нутаг дэвсгэрт нийт 120 ширхэг өндөр хүчин чадал бүхий цамхагт гэрэл суурилуулсан. Өөрөөр хэлбэл нэг багт 10 цамхагт гэрэл суурилуулж байгаа нь гэр хорооллын харанхуй орчин үгүй болж гэмт хэрэг зөрчил багасах, иргэдийн аюулгүй тав тухтай орчин бий болох давуу талтай юм.

Өмнөх онтой харьцуулахад Арвайхээр сумын ногоон байгууламж 9,3 га-аар нэмэгдсэн. Үүний 35 мянган мод, 20 мянган метр квадрат талбайг зүлэгжүүлэлтийн ажил хийгдсэн байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд тарьсан зүлэгжүүлэлтийн ажил Швейд улсын технологиор хийгдсэн ба гоёл чимэглэлийн ажлыг түлхүү тарьсан байна.

 Түүнчлэн жилийн ажлын хүрээнд иргэдийг эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, тоосжилт ихтэй байгаа асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилтыг тавин ажилласаны үр дүнд  төрийн 16 байгууллагын гаднах авто замын зогсоол, гэр хорооллын авто замын шугам сүлжээний асуудлыг шийдэж 15 км автозамыг шинээр хийж байна. Автозамын ажлыг энэ ондоо багтаан гүйцэтгэж дуусах аж. Авто зам нэмэгдсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэн шинээр дөрвөн автобус авч,  орчин үеийн чанар стандартад нийцсэн 22 ширхэг автобусны буудлыг барьж байгуулах ажил хийгдэж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх