2019 оны 09 сарын 17
ӨВ НИЙГЭМ

АРВАЙХЭЭР СУМЫН БАГУУДЫН НЭГДСЭН ӨДӨРЛӨГ ДАЙРГЫН ГОЛД БОЛНО

 Арвайхээр сумын ЗДТГ, ИТХ, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ажлын албанаас Арвайхээр сумын багуудын нэгдсэн өдөрлөгийг есдүгээр сарын 14-ний өдөр буюу энэ амралтын өдөр Дайргын голд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийг өмнөх онд зохион байгуулсан бөгөөд Арвайхээр сумын иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцож, цаашид энэхүү өдөрлөгийг зохион байгуулах хүсэлт гаргаж байсан нь ийнхүү биелэлээ олж дахин зохион байгуулах гэж байна.

Арвайхээр сумын багуудын нэгдсэн өдөрлөгийн үеэр олс таталтын тэмцээн, буухиа тэмцээн, уран жолоодлогын тэмцээн, үндэсний бөхийн бөхийн барилдаан, шагайн харваа, морьтой сайхан хос шалгаруулах тэмцээн, шилдэг тохижилттой гэрийг тус тус шалгаруулах юм. Арвайхээр сумын иргэд та бүхэн багуудын нэгдсэн өдөрлөгтөө идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх