2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

АРВАЙХЭЭР СУМАНД ТАВДУГААР СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРСНООР ХАМРАН СУРГАЛТЫН ТОЙРОГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БАЙНА

Арвайхээр суманд 928 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын тавдугаар сургууль шинээр ашиглалтад орсноор багуудын газарзүйн байршил, хүн амын нягтаршилттай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамран сургах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамран сургах тойрогт өөрчлөлт орсон байна.

Тодруулбал, ЕБС-ын нэгдүгээр сургуульд хоёрдугаар багийн 19-36 гудамж, 3,7,8 дугаар баг, хоёрдугаар сургуульд 4,5,13 дугаар баг, дөрөвдүгээр сургуульд 1,9,12 дугаар баг хоёрдугаар багийн 1-18 дугаар гудамж, тавдугаар сургуульд 6,10,11, 13 дугаар багийн 1-5 дугаар гудамжинд харьяалалтай айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах юм. Дээрх хамран сургалтын тойрог тогтоогдсон учир баг хооронд шилжих хөдөлгөөнийг зогсоосон гэдгийг албаныхан хэллээ. 

1 сэтгэгдэл байна

  • 6 bagiin hoid heseg.s uragshaa huuhedee ywuulahad mash hol bna. 6 bagiin hoid hesg.g 2 r surguulid hamaruulj boldoggui yumuu. 6 bagt niit.n teewer ywdaggui.

Сэтгэгдэл үлдээх