2019 оны 12 сарын 15
ӨВ НИЙГЭМ

АРВАЙХЭЭР ХОТОД ШИНЭ СПОРТ ЗААЛ, БАГИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Арвайхээр хотын 1, 9 дүгээр баг шинэ спорт заал, багийн төвтэй боллоо. Өвөрхангай аймагт 2018 онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагийн нэг нь энэхүү төвөөс алслагдсан багийн иргэдэд үйлчлэх багийн төв бүхий спорт заал юм. 

Иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнд иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүртэх, спортоор хичээллэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бий болж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх