2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

АРВАЙХЭЭР ХОТОД 150 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2018 онд аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг боловсролын салбарт зарцуулсан байна. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Богд, Сант суманд тус тус 75 хүүхдийн цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулсан. Мөн Арвайхээр хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийг барьж, 12 дугаар сарын 22-ны өдөр шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Ийнхүү Арвайхээр хот 12 цэцэрлэгтэй болов. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Арвайхээрийн 1,9, 12 дугаар багийн хүүхэд багачууд гэртээ ойрхон, тав тухтай, тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж нээгдэж байна. 

Дашрамд дурдахад 2018 онд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүчин чадал 300-иар нэмэгдэж, хамран сургалт 84.9 хувьд хүрчээ.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх