2020 оны 02 сарын 18
ӨВ НИЙГЭМ

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг байгуулах шийдвэр гарсан.  Аймгийн хэмжээнд улсын үзлэгт бэлтгэх ажлын төлөвлөгөө, салбар комиссын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захимжаар баталж, салбар комисс төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм.

Улсын үзлэгт бэлтгэх аймгийн Салбар комиссоос өнөөдөр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, Хэлтэс, албадын удирдлагууд, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг нэгдсэн сургалтад хамруулж, үзлэгт бэлтгэх чиглэлээр аргазүйн зөвлөмж өгч байна. Тус арга хэмжээнд Архивын Ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг оролцож улсын үзлэгийн зохион байгуулалт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт аймгийн хэмжээнд 215 байгууллага хамрагдах ба үзлэг ирэх зургаа дугаар сард зохион байгуулагдах юм.  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх