2019 оны 10 сарын 23
ӨВӨРХАНГАЙ СОШИАЛ

АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГ ХАРХОРИН СУМААС ЭХЭЛЛЭЭ

"Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг.

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор энэхүү үзлэгийг зохион байгуулах тухай шийдвэр гарч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, Хархорин сумаас улсын үзлэгийг эхэллээ.

Ажлын хэсэгт Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа, АЕГ-ийн Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар багтсан байна.

Эх сурвалж: www.uvurkhangai.mn  

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх