2019 оны 12 сарын 14
ӨВ НИЙГЭМ

“АХМАДААСАА СУРАЛЦЪЯ” ХАНГАЙН БҮСИЙН УРЛАГЫН БАГ НААДАМ БОЛЛОО

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, залуу хойч үедээ зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрэхүүлэх зорилгоор “Ахмадаасаа суралцъя” урлагийн баг наадмыг аймгийн ахмадуудын дунд зохион байгуулж байна.

Тус наадамыг хоёр үе шаттай бүсчилэн зохион байгуулах  юм. Нэгдүгээр шатны хангайн бүсийн шалгаруулалтад Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Бүрд сумдын ахмадууд оролцлоо.

Тэд багийн мэндчилгээ, ардын язгуур урлаг, цэнгээнт бүжиг, гоцлол, хамтлаг, харилцаа дуу, гоцлол хөгжим зэрэг найман төрлөөр авъяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан  өрсөлдөн Бат-Өлзий сумын ахмадын хорооны Шонхор баг шилдэгийн төлөө өрсөлдөх эрхийн эзэд болжээ. 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх