2019 оны 11 сарын 14
ӨВ НИЙГЭМ

2962 АЛБАН ХААГЧ 3000 МОД ТАРИНА

Өвөрхангай аймаг 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийн жил” хэмээн зарласантай холбогдуулан нийтийн зам талбайд мод бут тарих ажил эхэллээ.

Арвайхээр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж, төрийн 63 байгууллагын 2962 албан хаагчид 3000 ширхэг мод тарина.

Мөн “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын мод үржүүлгийн талбайгаас 10000 улиас, БНСУлсын хамтын ажиллагааны хүрээнд “Ханнара” ТББ-ын хандив тусламжаар 3000 улиас, 4 метрийн өндөртэй 70 нарс модыг тус тус бэлтгэн нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьж эхлээд байна. 

Түүнчлэн иргэдэд мод бут тарих ногоон байгууламж бий болгох зориулалтын хар шороог хөнгөлттэй үнээр буюу 50 кг-1350, 100кг-2710, Нэг тн-27100 төгрөгөөр тус тус худалдаалах аж.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Сэтгэгдэл үлдээх